Ultherapy- Хэт авиан дулааныг ашиглан мэсгүйгээр арьс чангалах, залуужуулах
шилдэг технологи
– Нөхөн сэргээх, залуужуулах – Тромбицитоор баялаг сийвэн
– Гиалуроны хүчил дүүргэлт хийж нүүрний хэлбэр засах тарилга
– Ботокс – Цэвэршүүлсэн уураг Үрчлээ тэнийлгэх, нүүрний V-Line
– PDO, PLLA, COG 4D 360* – Арьс өргөгч, коллагеныг нийлэгжүүлэх, залуужуулах
утас
– PDRN – Эмзэгшил бууруулах, залуужуулах
– Permanent make up буюу удаан хугацааны тогтоцтой нүүр будалт
ULTHERAPY- МЭСГҮЙГЭЭР АРЬС ЧАНГАЛАХ, ЗАЛУУЖУУЛАХ
Арьсанд хөгшрөлт явагдах үйл явцыг сааруулах дэвшилтэт технлолги нь хэт авиан эмчилгээг ашиглан, арьсны өөрийн нөхөн
төлжих чадварыг сайжруулж аажмаар нүүр, хөмсөгний дээд хэсэг, ирүүн доорх, хүзүүний арьсыг чангална. Ультерапи нь
гадаргууг гэмтээлгүйгээр хэт авиаг ашиглан арьсны гүнд нэвтрэн коллаген нийлэгжихэд таатай дулааныг бий болгосноор
коллаген нийлэгжих байгалийн процессийг эрчимжүүлж арьсийг үр дүнтэй өргөдөг эмчилгээ юм. Гадны ямар нэгэн бодис
ашигладаггүй, биеийн өөрийн нөхөн төлжих чадварыг сайжруулдаг учир арьсыг мэдэгдэхүйц чангалан өргөх хамгийн үр дүнтэй
эмчилгээний арга юм. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчлэх хэсгийн талбайгаас хамаарч, нүүр болон хүзүүний эмчилгээ
нь 60-90 минут харин цээж, хэвлий хэсгийн эмчилгээ 30 минут болно. Эдгэх хугацаа шаардахгүй бөгөөд эмчилгээний дараа
тусгай арчилгаа шаардлагагүй.

PRP – ТРОМБИЦИТООР БАЯЛАГ СИЙВЭН

Тромбицит нь ялтсан эс ба шарх эдгээх, цус бүлэгнүүлэх, эд эсийг сэргээн нөхөн төлжүүлэх үүрэгтэй эрүүл эс юм. Таны өөрийн
цусанд байх энэхүү эрүүл эсийг шинэ технологийн аргаар буюу аппаратны тусламжтай ялгаж авдаг ба манай эмнэлэгт эсийг
ялгах “sodium citrate8” polymer гелтэй вакум шилний тусламжтайгаар ялгадаг нь илүү өндөр үзүүлэлтэй 100 хувь цэвэр PRP-г
шүүн авч түүнийг эргүүлэн тарих аргаар таны өнгөн арьсны хөгшрөх үйл явцыг удаашруулан, эд эсийг нөхөн сэргээн, арьсны
өнгөлөг эрүүл толигор байдал уяан хатанг ханган, эмзэгшил бууруулж, шарх хурдан эдгээх үүрэгтэй. Арьс суларсан мэт
санагдах, өнгөн үрчлээ үүсэх, нүдний доогуур ядарснаас үүдэлтэй бараан, арьсны өнгө жигд биш, ядарсан мэт байх зэрэг
эдгээр тохиолдолд хамгийн зөв шийдэл нь PRP юм.
PRP тарилгыг эрүүл мэндийн салбарт олон төрлөөр шүдний эмчилгээ, үе мөчний өвчин, нөхөн сэргээх мэс засал болон гоо
сайханы мэс засал, арьс залуужуулахад өргөн хэрэглэдэг. Чихрийн шижингээс үүсэлтэй хөлний арьсны шархлаа, нурууны
цооролт, түлэгдэлт, үс уналт, өнгөц болон мэс заслын гэмтэл зэрэгт PRP хэрэглэх боломжтой. PRP тарилгыг арьсанд хийхэд
шинээр коллаген бий болж буй шинэ эд эс үүсдгийг эрдэмтэд нотолсон байдаг ба PRP нь таны өөрийн цусанд байдаг учир
ямар нэгэн сөрөг нөлөө эрсдэлгүйгээрээ давуу талтай.
ДҮҮРГЭГЧ ТАРИЛГА БУЮУ ГИАЛУРОНЫ ХҮЧИЛ – НҮҮРНИЙ

ХЭЛБЭР ЗАСАХ

Гиалуроны хүчил нь (хүний биед байдаг) орчин үед эрүүл мэндийн олон салбарт, тэр дундаа гоо заслын салбарт өргөн
ашиглагдаж буй хамгийн аюул эрсдэлгүй шилдэг бүтээгдэхүүн юм. Гиалуроны хүчил тариа нь арьсанд эзэлхүүн, уян хатан
чанар, чийгшил нэмэх замаар зөөлөн эдийн эвдрэл гажилтуудыг дүүргэж хийгддэг ба дүүргэгч буюу филлер гэж нэрлэдэг. Нас
ахих үйл явц, арьсны хөгшрөлт, унжилт (жиш: хацар, завьж, эрүүний унжилт г.м) болон бусад амьдралын хэв маяг, бусад хүчин
зүйлээс үүдэлтэй нүүрний сорви, үрчлээс, унжилт хонхорхой дүүргэх, өргөх зорилгоор хийнэ. Мөн уруулын хэлбэр засаж
хэлбэржүүлэх, зузааруулах (өөрийн мэт натурал харагддаг), хамрын далий тэгшлэх, хамрын нуруу өндөрлөх, нүүрний тэгш биш
хэсгийг тэнцүүлэх, засах, богиновтор эрүүг уртасгах зэрэг өргөнөөр ашиглагдаг . Гиалуроны хүчил нь хүний арьсны давхаргад
байх натуралны эд юм. Арьсны чийгшил уян хатан байдлыг мөн арьсан доорх чийгшлийн хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй.
Бүтээгдэхүүний зориулалт, өтгөн шингэний байдлаас хамааран нүүрний моделинг буюу хэлбэр засах зорилгоор ашиглана. Энэ
үйлчилгээ олон давуу талтай бөгөөд хийгдэх үеийн өвдөлт багатай, эхний үр дүн шууд харагдаж, эдгэрэх хугацаа

шаардагдахгүй, хийгдэх хугацаа богино. Бидний харагдах төрхийг насаар залуу харагдуулах боломжтой. Харах болон хүрэхэд
зовиургүй. Мөн хиймэл эффект сөрөг үр дагаваргүй ба нүүрний хөдөлгөөнд нөлөөлөх, өөрчлөлт учруулах зэрэг сөрөг талгүй.
Мэс ажилбар хийлгэхгүйгээр, хөгшрөлтөөс сэргийлж, залуу төрхөө удаан хадгалах боломжтой орчин үеийн дэвшилтэт
технологи юм.
БОТОКС – ЦЭВЭРШҮҮЛСЭН УУРАГ ҮРЧЛЭЭ ТЭНИЙЛГЭХ,

НҮҮРНИЙ V ХЭЛБЭРИЙГ ЗАСАХ

Нүүрний булчингийн байнгийн хэт хувирал, хөдөлгөөний улмаас арьс үрчийн динамик үрчлээ үүсдэг. Эдгээр булчингуудад
ихэвчлэн дух өргөгч, хөдөлгөгч булчин, нүдний эргэн тойрны булчин, хөмсөг өргөгч, хөдөлгөгч булчин байх ба тухайн
булчингуудын хэт агшилтаас духны хөндлөн зураас, нүдний эргэн тойрны гадна өнцөгт цацраг маягийн үрчлээнүүд, хөмсөгний
хоорондын зураас үрчлээнүүд бий болж царай төрхийг хөгширсөн мэт, эсвэл хөмсгөө зангидсан ширүүн төрхтэй болгож
харагдуулдаг.
Ботокс нь лабораторийн нөхцөлд гаргаж авсан уураг бөгөөд тухайн хэсэгт агшилт өгч чангарсан булчинг сулруулах
үйлчилгээтэй, нүүрний үрчлээ арилгах, тэнийлгэх, залуужуулах бэлдмэл юм. Үрчлээг тэнийлгэх зорилгоор нүүрний дээд хагаст
ихэвчлэн хийгдэх бөгөөд үүнээс гадна, хэт хөлрөлт зогсоох, мөн нүүрний доод хэсэгт V-Line буюу нүүрний хүрээг илүү шөвгөр,
нарийн гонзгой болгох зориулалтаар хийнэ.
PDO, PLLA, COG 4D 360* – АРЬС ӨРГӨГЧ, КОЛЛАГЕНЫГ

НИЙЛЭГЖҮҮЛЭХ, ЗАЛУУЖУУЛАХ УТАС

Та унжиж суларч буй арьсандаа сэтгэл хангалуун бус байгаа бол таны хүсдэгчлэн залуу төрхийг буцаан авчрах, удаан
хадгалах, улам сайхан болгох энэ эмчилгээг сонгоорой. PDO, PLLA төрлүүдийн COG(өргөстэй) хайлдаг утсаар арьсыг өргөх нь
шинэ, шилдэг, эрсдэлгүй эмчилгээ юм. Европ болон Азийн орнуудад 15 гаруй жил хэрэглэгдэж байгаа ба мэс хүргэхгүй эдгэрэх
хугацаа шаардахгүй, үр дүн шууд харагдах гайхалтай давуу талтай билээ. Бидний нас ахих тусам, цаг хугацааны эрхээр
арьсанд байх чийгшил, эластин болон коллагены түвшин алдагдаж багасаж байдаг. Нүүр өргөх утас нь нүүр татах мэс засалтай
харьцуулахад арьсны хэрэгтэй эд эсүүдийг дотороос нь нөхөн төлжүүлж, залуужуулах үйл явцыг эрчимжүүлнэ. Мөн аюул, сөрөг
үр дагаваргүй, таны харагдах төрхийг хэт өөрчлөхгүйгээр нүүрний хүрээг өргөх давуу талтай. Арьсан доор нарийн ширхэгтэй
утсыг уян зүүний тусламжтайгаар суулгах бөгөөд ингэснээр таны арьсанд коллаген нөхөн төлжих явцыг сэдээж цусны жижиг
олон тооны судлуудыг сэргээж арьсыг уян хатан болгож чангаруулна. Утас арьсанд байх хугацаанд арьсны хөгшрөлтийн явцыг
эрчимтэй сааруулна Энэ аргаар утсыг таны биеийн унжсан суларсан аль ч хэсэгт суулгах боломжтой. Коллаген бол арьсны
чухал бүрэлдэхүүн хэсэг ба арьсыг толийлгож гэмтлийг засдаг. Цусны шингэн судлуудыг үүсгэн арьс илүү чанга толигор болно.
Арьсны хөгшрөлтийг удаашруулан, үрчлээ багасгаад зогсохгүй илүү залуужуулна. Хийгдэх хэсэгт мэдээ алдуулалт (тосон
түрхлэг ба хэсгийн мэдээ алдуулах тарилга) хийгдэх ба өвдөлт бага мэдрэгдэнэ.
PERMANENT MAKE UP БУЮУ УДААН ХУГАЦААНЫ

ТОГТОЦТОЙ НҮҮР БУДАЛТ
(Гоо заслын шивээс)

Унтахдаа ч, сэрэхдээ ч үргэлж үзэсгэлэнтэй хэвээрээ. Хүн бүр тухайн цаг хугацаанаас хамааралгүйгээр үргэлж гоо сайхан
харагдахыг хүсдэг билээ. Гэвч бид үргэлж тийм байж чадах нь ховор бөгөөд маш их цаг зарцуулах болдог. Удаан хугацааны
тогтолттой будгаар хийгдэх арга нь нэг төрлийн шивээсний арга боловч бусад жирийн шивээснээс ялгаатай нь химийн
найрлаггүй, хөх саарал бэхгүй, жирийн шивээснээс маш өнгөц давхаргад, тусгай нарийн зүүгээр, байгалийн гаралтай
пигментээр хийгддэгээрээ онцлогтой юм. Тиймээс харагдах байдал маш натуралны бөгөөд пигментний өнгүүд нь хүний
арьсанд маш сайн тохирч өөрийн мэт харагдуулдаг.

Leave a Reply