Ultherapy- Мэсгүйгээр арьс чангалах, залуужуулах

Арьсанд хөгшрөлт явагдах үйл явцыг сааруулах дэвшилтэт технлолги нь хэт авиан эмчилгээг ашиглан, арьсны өөрийн нөхөн төлжих чадварыг сайжруулж аажмаар нүүр, хөмсөгний дээд хэсэг, ирүүн доорх, хүзүүний арьсыг чангална. Ультерапи нь гадаргууг гэмтээлгүйгээр хэт авиаг ашиглан арьсны гүнд нэвтрэн коллаген нийлэгжихэд таатай дулааныг  бий болгосноор коллаген нийлэгжих байгалийн процессийг эрчимжүүлж арьсийг үр дүнтэй өргөдөг эмчилгээ юм. Гадны ямар нэгэн бодис ашигладаггүй, биеийн өөрийн нөхөн төлжих чадварыг сайжруулдаг учир арьсыг мэдэгдэхүйц чангалан өргөх хамгийн үр дүнтэй эмчилгээний арга юм. Эмчилгээний үргэлжлэх хугацаа нь эмчлэх хэсгийн талбайгаас хамаарч, нүүр болон хүзүүний эмчилгээ нь 60-90 минут харин цээж, хэвлий хэсгийн эмчилгээ 30 минут болно. Эдгэх хугацаа шаардахгүй бөгөөд эмчилгээний дараа тусгай арчилгаа шаардлагагүй.

Leave a Reply