Dermashine – Гиалуроны хүчлийн тарилга
– Babyskin-синдэлла+лутион+витС
– PDRN – Эмзэгшил бууруулах, залуужуулах
– Lipolisa-өөх хайлуулах тариа
– Led light therapy- Лэд гэрлэн эм чилгээ

DERMASHINE – ГИАЛУРОНЫ ХҮЧЛИЙН ТАРИЛГА
Энэхүү Dermashine тарилга нь эрс тэрс уур амьсгалтай оронд нэн тэргүүнд хийгдэх ёстой чийгшүүлэх эмчилгээ. Бидний
арьсанд чийг гэдэг ус агаар мэт хэрэгтэй ба энэхүү шилдэг орчин үеийн технологи нь бидний хүссэн үр дүнг өгөх гайхамшигт
чадвартай. ДэрмаШайн нь гиалуроны хүчил уургийг нүүрэнд жигд тарих эмчилгээ ба гиалуроны хүчил нь бидний биед байдаг
чийгшүүлэх уураг боловч нас явах тусам хэмжээ багассаар, арьс хуурай, цонхигор болдог. Гиалуроны хүчил нь усыг тогтоон
барьдаг ба арьсан дахь чийгшлийн хэмжээг ихэсгэхийн тулд Дэрмашайн аппаратны тусламжтайгаар, залуужихыг зорьсон
хэсгийн арьсны талбайд жигд тарьж тарааснаар арьсны чийгшлийг удаан хугацаанд хадгалахад шууд нөлөөлдөг. Түүнчлэн
бусад чийгшүүлэх төрлийн эмчилгээ үйлчилгээнүүдтэй харьцуулашгүй хамгийн өндөр үр дүнтэй байдаг.
BABYSKIN – СИНДЭЛЛА + ЛУТИОН + ВИТС
Нялх хүүхдийн мэт булбарай, цайвар, шингэн арьстай болох хамгийн сүүлийн үеийн шинэ тарилга бөгөөд, дархлааны
тогтолцооны үйл ажиллагааг дэмжиж, меланины исэлдлийг задлан, мөн чөлөөт радикалуудыг тогтворжуулан, арьсыг цайруулж,
эрүүлжүүлэн залуужуулна. Тарилгыг хийхэд 30 минут л хангалттай бөгөөд эдгэрэх хугацаа шаардлагагүй. Тарилга нь арьсыг
бүхэлд нь сэргээж өнгөлөг залуу толигор гэрэлтэй болгодог. Арьсны уян хатан чанарыг дээшлүүлж үрчлээсийг багасгадаг.
Өдөр тутмын ажлын дараа ядраагүй мэт мэдрэмж төрнө. Биеийн өөхийг үр дүнтэй бууруулдаг. Хөгшрөлтийг хүчтэй сааруулах
нөлөө үзүүлэх ба цусан дахь глюкозыг тэнцвэржүүлнэ.

PDRN – ЭМЗЭГШИЛ БУУРУУЛАХ, ЗАЛУУЖУУЛАХ
Загасны ДНХ- аас гаргаж авсан тарилга бөгөөд энэ нь хүний ДНХ-ийн бүтэцтэй хамгийн төстэй ба эд эсийн гэмтэл, цусны
судасны эргэн төлжилтийг үр дүнтэй нөхөн сэргээх чадвартай. Арьсны бүтцийг сайжруулах, залуужуулах, эмзэгшил бууруулах,
уян хатан эрүүл байдлыг буцаан олж авахад туслах болно. Гиалуроны хүчил уураг-Гиалуроны хүчил нь 1000 буюу түүнээс
дээш удаа усыг нэвтрүүлэх туйлын гайхалтай чадвар юм. Глутатион уураг-Эрчимтэй цайруулах нөлөө, мастер антиоксидант
глутатион. Дэлхий дээр хамгийн хүчтэй субстанцийн нэг бол дархлааны тогтолцоо юм. Тирозиназат дарангуйлсанаар
меланины үүсэлтийг хязгаарлаж, арьсны гэгээлэг өнгийг сэргээж сайжруулах нөлөөтэй. Brightening injection- Цайруулах
тарилга-Арьсны төрөлх онцлог, өнгө, цаг агаарын эрс тэрс уур амьсгал, түүнчлэн UV туяаны нөлөөлөл, ажиллах орчин,
амьдралын хэв маяг, дааврын шалтгаан, гэмтэл зэргээс нөсөөт толбо, мелазма өнгөн давхаргын арьсны өөрчлөлт меланин
эсийн хуримтлал /hyper pigmentation/-г бүдгэрүүлэх, нийлэгжлийг задлах, өнгө сэргээх үйлчилгээтэй. Цайруулах тарилга нь
тосон түрхлэгээр арьсны гадаргууг мэдээ алдуулсны дараа хийгддэг тул өвдөлт хөхрөлт үүсэхгүй.
LIPOLIZA-ӨӨХ ЗАДЛАХ ТАРИЛГА

Бодисын солилцооны өөрчлөлтөөс болж хэт таргалалтын улмаас давхар эрүү үүсэх, хэвлий, бугалгаар өөхлөх гэх мэт
асуудлууд таны бухимдлыг төрүүлж байна уу? Lipolisa буюу өөх хайлуулах, задлах үйлчилгээтэй тарилгыг тухайн хэсэгт
тариулсанаар өөхөн давхрага нимгэрэх үйл явц явагдана. Давтамжтай орно

LED LIGHT THERAPY- ЛЭД ГЭРЛЭН ЭМЧИЛГЭЭ

Энэ нь бага хэмжээний гэрлийн энергээр пүлс өгч эс нь гэрлийн энергийг хүлээн аван арьсны нөхөн төлжилтөнд чухал үүрэгтэй
уураг коллаген болон липидийн нийлэгжилтийг ихэснэ. Арьсийг залуужуулах, үрчлээ, наранд түлэгдэлт, батга, үрэвсэл, экзэм,
хайрст үлд зэргийн эмчилгээнд хэрэглэнэ. Бүх төрлийн арьсанд тохирох ба цусны урсгалыг сайжруулан хорыг үр дүнтэй
гадагшлуулах аюулгүй эмчилгээ бөгөөд өргөн хүрээний арьсны асуудлыг эмчилнэ. Хэт ягаан туяа болон дулаан ашигладаггүй
учир арьсны эдийг гэмтээхгүй. Гэрлийн эмчилгээ нь тодорхой өнгийн гэрлийн долгионыг ашиглан арьсны өөр өөр гүнд хүрч
үйлчилнэ. Эдгэрэх хугацаа хэрэггүй бөгөөд ямар ч гаж нөлөөгүй болох нь судалгааны үр дүнд нотлогдсон.
Red light – арьс залуужуулах болон коллагены нийлэгжилтийг сайжруулна.
Blue light – Батга, батга үүсгэдэг бактер, үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй.
Purple light – Улаан болон цэнхэр гэрлийн нийлмэл бөгөөд хоёр гэрлийн үйлчилгээг үзүүлнэ.

Leave a Reply