PRP – ТРОМБИЦИТООР БАЯЛАГ СИЙВЭН

Тромбицит нь ялтсан эс ба шарх эдгээх, цус бүлэгнүүлэх, эд эсийг сэргээн нөхөн төлжүүлэх үүрэгтэй эрүүл эс юм. Таны өөрийн цусанд байх энэхүү эрүүл эсийг шинэ технологийн аргаар буюу аппаратны тусламжтай ялгаж авдаг ба манай эмнэлэгт эсийг ялгах “sodium citrate8” polymer гелтэй вакум шилний тусламжтайгаар ялгадаг нь илүү өндөр үзүүлэлтэй 100 хувь цэвэр PRP-г шүүн авч түүнийг эргүүлэн тарих аргаар таны өнгөн арьсны хөгшрөх үйл явцыг удаашруулан, эд эсийг нөхөн сэргээн, арьсны өнгөлөг эрүүл толигор байдал уяан хатанг ханган, эмзэгшил бууруулж, шарх хурдан эдгээх үүрэгтэй. Арьс суларсан мэт санагдах, өнгөн үрчлээ үүсэх, нүдний доогуур ядарснаас үүдэлтэй бараан, арьсны өнгө жигд биш, ядарсан мэт байх зэрэг эдгээр тохиолдолд хамгийн зөв шийдэл нь PRP юм.

PRP тарилгыг эрүүл мэндийн салбарт олон төрлөөр шүдний эмчилгээ, үе мөчний өвчин, нөхөн сэргээх мэс засал болон гоо сайханы мэс засал, арьс залуужуулахад өргөн хэрэглэдэг. Чихрийн шижингээс үүсэлтэй хөлний арьсны шархлаа, нурууны цооролт, түлэгдэлт, үс уналт, өнгөц болон мэс заслын гэмтэл зэрэгт PRP  хэрэглэх боломжтой. PRP тарилгыг арьсанд хийхэд шинээр коллаген бий болж буй шинэ эд эс үүсдгийг эрдэмтэд нотолсон байдаг ба PRP нь таны өөрийн цусанд байдаг учир ямар нэгэн сөрөг нөлөө эрсдэлгүйгээрээ давуу талтай.

Leave a Reply