ДҮҮРГЭГЧ ТАРИЛГА БУЮУ ГИАЛУРОНЫ ХҮЧИЛ – НҮҮРНИЙ ХЭЛБЭР ЗАСАХ

Гиалуроны хүчил нь (хүний биед байдаг) орчин үед эрүүл мэндийн олон салбарт, тэр дундаа гоо заслын салбарт өргөн ашиглагдаж буй хамгийн аюул эрсдэлгүй шилдэг бүтээгдэхүүн юм. Гиалуроны хүчил тариа нь арьсанд эзэлхүүн, уян хатан чанар, чийгшил нэмэх замаар зөөлөн эдийн эвдрэл гажилтуудыг дүүргэж хийгддэг ба дүүргэгч буюу филлер гэж нэрлэдэг. Нас ахих үйл явц, арьсны хөгшрөлт, унжилт (жиш: хацар, завьж, эрүүний унжилт г.м) болон бусад амьдралын хэв маяг,  бусад хүчин зүйлээс үүдэлтэй нүүрний сорви, үрчлээс, унжилт хонхорхой дүүргэх, өргөх зорилгоор хийнэ. Мөн уруулын хэлбэр засаж хэлбэржүүлэх, зузааруулах (өөрийн мэт натурал харагддаг), хамрын далий тэгшлэх, хамрын нуруу өндөрлөх, нүүрний тэгш биш хэсгийг тэнцүүлэх, засах, богиновтор эрүүг уртасгах зэрэг өргөнөөр ашиглагдаг . Гиалуроны хүчил нь хүний арьсны давхаргад байх натуралны эд юм. Арьсны чийгшил уян хатан байдлыг мөн арьсан доорх чийгшлийн хэмжээг тогтвортой байлгах үүрэгтэй. Бүтээгдэхүүний зориулалт, өтгөн шингэний байдлаас хамааран нүүрний моделинг буюу хэлбэр засах зорилгоор ашиглана. Энэ үйлчилгээ олон давуу талтай бөгөөд хийгдэх үеийн өвдөлт багатай, эхний үр дүн шууд харагдаж, эдгэрэх хугацаа шаардагдахгүй, хийгдэх хугацаа богино. Бидний харагдах төрхийг насаар залуу харагдуулах боломжтой. Харах болон хүрэхэд зовиургүй. Мөн хиймэл эффект сөрөг үр дагаваргүй ба нүүрний хөдөлгөөнд нөлөөлөх, өөрчлөлт учруулах зэрэг сөрөг талгүй. Мэс ажилбар хийлгэхгүйгээр, хөгшрөлтөөс сэргийлж, залуу төрхөө удаан хадгалах боломжтой орчин үеийн дэвшилтэт технологи юм.

Leave a Reply