Ботокс – Цэвэршүүлсэн уураг  Үрчлээ тэнийлгэх, нүүрний V хэлбэрийг засах

Нүүрний булчингийн байнгийн хэт хувирал, хөдөлгөөний улмаас арьс үрчийн динамик үрчлээ үүсдэг. Эдгээр булчингуудад ихэвчлэн дух өргөгч, хөдөлгөгч булчин, нүдний эргэн тойрны булчин, хөмсөг өргөгч, хөдөлгөгч булчин байх ба тухайн булчингуудын хэт агшилтаас духны хөндлөн зураас, нүдний эргэн тойрны гадна өнцөгт цацраг маягийн үрчлээнүүд, хөмсөгний хоорондын зураас үрчлээнүүд бий болж царай төрхийг хөгширсөн мэт, эсвэл хөмсгөө зангидсан ширүүн төрхтэй болгож харагдуулдаг. Ботокс нь лабораторийн нөхцөлд гаргаж авсан уураг бөгөөд тухайн хэсэгт агшилт өгч чангарсан булчинг сулруулах үйлчилгээтэй, нүүрний үрчлээ арилгах, тэнийлгэх, залуужуулах бэлдмэл юм. Үрчлээг тэнийлгэх зорилгоор нүүрний дээд хагаст ихэвчлэн хийгдэх бөгөөд үүнээс гадна, хэт хөлрөлт зогсоох, мөн нүүрний доод хэсэгт V-Line буюу нүүрний хүрээг илүү шөвгөр, нарийн гонзгой болгох зориулалтаар хийнэ.

Leave a Reply