PDO, PLLA, COG 4D 360*  – Арьс өргөгч, коллагеныг нийлэгжүүлэх, залуужуулах утас

Та  унжиж суларч буй арьсандаа  сэтгэл хангалуун бус байгаа бол таны хүсдэгчлэн залуу төрхийг буцаан авчрах, удаан  хадгалах, улам сайхан болгох энэ эмчилгээг сонгоорой. PDO, PLLA төрлүүдийн COG(өргөстэй) хайлдаг утсаар арьсыг өргөх нь шинэ, шилдэг, эрсдэлгүй эмчилгээ юм.  Европ болон Азийн орнуудад 15 гаруй жил хэрэглэгдэж байгаа ба мэс хүргэхгүй эдгэрэх хугацаа шаардахгүй, үр дүн шууд харагдах гайхалтай давуу талтай билээ. Бидний нас ахих тусам, цаг хугацааны эрхээр арьсанд байх чийгшил, эластин болон коллагены түвшин алдагдаж багасаж байдаг. Нүүр өргөх утас нь нүүр татах мэс засалтай харьцуулахад арьсны хэрэгтэй эд эсүүдийг дотороос нь нөхөн төлжүүлж, залуужуулах үйл явцыг эрчимжүүлнэ. Мөн аюул, сөрөг үр дагаваргүй, таны харагдах төрхийг хэт өөрчлөхгүйгээр нүүрний хүрээг өргөх давуу талтай. Арьсан доор нарийн ширхэгтэй утсыг уян зүүний тусламжтайгаар суулгах бөгөөд ингэснээр таны арьсанд коллаген нөхөн төлжих явцыг сэдээж цусны жижиг олон тооны судлуудыг сэргээж арьсыг уян хатан болгож чангаруулна. Утас арьсанд байх хугацаанд арьсны хөгшрөлтийн явцыг эрчимтэй сааруулна Энэ аргаар утсыг таны биеийн унжсан суларсан аль ч хэсэгт суулгах боломжтой. Коллаген бол арьсны чухал бүрэлдэхүүн хэсэг ба арьсыг толийлгож гэмтлийг засдаг. Цусны шингэн судлуудыг үүсгэн арьс илүү чанга толигор болно. Арьсны хөгшрөлтийг удаашруулан, үрчлээ багасгаад зогсохгүй илүү залуужуулна. Хийгдэх хэсэгт мэдээ алдуулалт (тосон түрхлэг ба  хэсгийн мэдээ алдуулах тарилга) хийгдэх ба өвдөлт бага мэдрэгдэнэ.

Leave a Reply