Та хайртай дотны хүнийхээ нандин хүслийг биелүүлмээр байна уу ? Түүний чухал баяраар яаж баярлуулах санаагаа хараахан олоогүй яваа бол та Манай эмнэлгийн Бэлгийн Картыг сонгож хүссэн үнийн дүнгээ бичүүлж авах боломжтой бөгөөд Бэлгийн картны давуу тал нь дотроо мэндчилгээний зурагт хуудас, бүтээгдэхүүн болон дараагийн эмчилгээнд ашиглаж болох хөнгөлөлтийн эрхүүд, мөн халаасны толь гэх мэт олон сюрпризтэй бөгөөд Та төрөл бүрийн баярт зориулсан “ Ээждээ” , “ Ханьдаа” , “ Төрсөн өдөрт” , “ Хайрт найздаа “ , “ Гэгээн Валентины баярт “ , “ Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярт “ гэх мэт тэмдэглэлт өдөртөө тохирсон шошго сонгон авч болох давуу талтай билээ.
“ OPT ” нь эрчимт гэрлийн богино долгионы эмчилгээ ба IPL /E-Light /- ийн дараах шинэчлэгдсэн эмчилгээ бөгөөд соронзон долгионы давтамжийг нэмснээр бактери устгах , үрэвсэл намдаах буюу арьсны гүний асуудлыг эмчлэх чадвар нь нэмэгдсэн. Энэ лазер нь капиллярууд /аалзан венийн судаснууд/, цоохор сэвх, насжилтын толбо, батгашилт, тослогийн тэнцвэрт биш байдал зэргийг эмчлэх чадвараараа алдартай эмчилгээ юм. IPL/E-Light/OPT нь коллагеныг төлжүүлж , эластиныг сэргээж өгдөг учир арьсыг залуужуулах нөлөөг давхар үзүүлдэг.
Манай эмнэлэг OPT гэрлэн эмчилгээг Монголд нэвтрүүлсэн анхдагч эмнэлэг бөгөөд батга өвчний эмчилгээнд өндөр үр дүнгээр тэргүүлсээр байна. Эмчилгээ нь асуудлын талбай, хэмжээнээс хамаараад курс буюу давтамжтай орсноор илүү үр дүнтэй байна.
– Батгашилт,үрэвслийн эмчилгээ,
– тослогжилт тэнцвэржүүлэх
– Цоохор сэвх арилгах, нөсөө
– толбо бүдгэрүүлэх
– Арьсны өнгө сэргээх, чангалах,
– Хацрын болон хамрын улаан өргөссөн судас нарийсгах
– Нүүр болон биеийн илүүдэл шар үсний ургалтыг зогсоох
Амжилт Веб Сервис ХХК 2022