Та хайртай дотны хүнийхээ нандин хүслийг биелүүлмээр байна уу ? Түүний чухал баяраар яаж баярлуулах санаагаа хараахан олоогүй яваа бол та Манай эмнэлгийн Бэлгийн Картыг сонгож хүссэн үнийн дүнгээ бичүүлж авах боломжтой бөгөөд Бэлгийн картны давуу тал нь дотроо мэндчилгээний зурагт хуудас, бүтээгдэхүүн болон дараагийн эмчилгээнд ашиглаж болох хөнгөлөлтийн эрхүүд, мөн халаасны толь гэх мэт олон сюрпризтэй бөгөөд Та төрөл бүрийн баярт зориулсан “ Ээждээ” , “ Ханьдаа” , “ Төрсөн өдөрт” , “ Хайрт найздаа “ , “ Гэгээн Валентины баярт “ , “ Олон Улсын Эмэгтэйчүүдийн баярт “ гэх мэт тэмдэглэлт өдөртөө тохирсон шошго сонгон авч болох давуу талтай билээ.
Түүнчлэн арьсны хоргүй хавдар авах, мэнгэ, үү, ургацаг авах зэрэг мэсийн зүслэгт ашигладаг. Манай эмнэлэг СО2 лазер эмчилгээг Монголд нэвтрүүлсэн анхдагч эмнэлэг бөгөөд арьсны гадаргуу шинэчлэх, сорви бүдгэрүүлэх, эдгээх эмчилгээнд өндөр үр дүнгээрээ тэргүүлсээр байна. Бид FDA, СЕ чанарын стандарттай аппаратаар эмчилгээ хийдэг билээ. Эмчилгээ нь асуудлын талбай, хэмжээнээс хамаараад курс буюу давтамжтай орсноор илүү үр дүнтэй байна.
– Арьсны гадаргуу шинэчлэх лазер нь арьсны олон төрлийн сорвийг бүдгэрүүлэх, арилгах, нүхжилтийг агшаах, язралт багасгах, коллаген эсийг нийлэгжүүлэх, арьсны хөгшрөлт удаашруулах, хялгасан үрчлээ багасгах, өнгөн гадаргууг нөхөн сэргээх хамгийн өндөр үр дүнтэй лазер юм. Арьсны гадаргууд гэрлийн дулаан нэг бүрчлэн нэвтэрснээр эсүүд төлжиж, өнгөн хэсэгт нимгэн тав үүсгэн үхжмэл арьсыг гуужуулж, шинэ коллаген болон эс үүсэх явцыг идэвхжүүлж, нягтаршил сайжирснаар илүү толигор , өнгөлөг бөгөөд залуу арьстай болно. Хийгдэх хэсгийн асуудлын хэмжээнээс хамааран янз бүрийн хэмжээтэй талбайд, давтамжтай хийгдсэнээр илүү үр дүнтэй.
– Сорви
– Нүхжилт
– Язралт
– сар болсон шинэвтэр сорвины эдгэрэлт
түргэсгэх
Амжилт Веб Сервис ХХК 2022